Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулна

ikon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тухайн хуульд “санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна.

Хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ. 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс