Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

TED-ийн талаар таны мэдэхгүй 5 зүйл

ikon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
  1. TED нь Технологи, Энтертэйнмент, Дизайн гэсэн гурван үгийн товчлол юм. Анх 1990 оноос хойш эдгээр сэдвийн хүрээнд явагддаг байсан бол одоо сэдвийн хүрээ хязгааргүй болсон.
  2. TED нь үнэ цэнэтэй санааг дэлхий дахинд түгээх зорилготой АНУ-ын Sapling санд харьяалагддаг ашгийн бус байгууллага юм.
  3. TED нь хурлын тасалбар, лицензийн төлбөр, номын борлуулалт зэргээс санхүүждэг ба орлогоо видео хийх, веб хөгжүүлэхэд зарцуулдаг.
  4. TEDx бол Хойд Америкаас бусад тив, улс, хотуудад бие даан зохион байгуулагддаг TED-тэй ижил формат бүхий үйл ажиллагаа юм.
  5. TED арга хэмжээг зохион байгуулагчид нь ашиг, нэр хүндийн төлөө бус өөрчлөлтийн хүсэл тэмүүллээрээ зохион байгуулдаг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.