Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Эдийн засгийн чуулганыг хойшлууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзжээ. Уулзалтын үеэр энэ сарын 18-19-нд хийхээр товлоод байсан Эдийн засгийн чуулга уулзалтыг хойшлуулсан байна.

Тэрбээр чуулганыг хойшлуулах гурван үндэслэлээ:

Нэгдүгээрт,  “Засгийн газраас ОУВС-тай хийж байгаа хэлэлцээр эцэслэн дуусч, хөтөлбөр хэрэгжих эсэх нь тодорхой болохыг хүлээе. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар юуг голчилж ярих, Монгол Улс эдийн засгийн ямар бодлогыг яаж хэрэгжүүлэх нь тодорхой болно. 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн байгаа энэ үед чуулганыг улс төр давамгайлсан, үр дүн багатай болгох магадлалтай. Эдийн засгийн асуудлыг ямар ч улстөргүйгээр ярих хэрэгтэй.

Гуравдугаарт, Эдийн засгийн чуулганыг илүү үр дүнтэй зохион байгуулахын тулд өмнөх чуулгануудын зөвлөмж, үр дүнг эргэж  ярих, алдаагаа олж харах хэрэгтэй байна.

Энэ чуулган үр дүнгээ өгдөг байсан бол эдийн засаг өнөөдрийнх шиг унахгүй, иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй л байсан.

Хэдэн хүн цуглуулж, гадна дотноос зочин уриад ямар нэгэн хурал цуглаан хийж болно, хамгийн гол нь  үр дүн л хэрэгтэй байна хэмээн тайлбарлажээ.

Ингэснээр жил бүр болдог Эдийн засгийн чуулган тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.