Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Ерөнхий сайдын мэдээллийг хуулийн хэлэлцүүлгийн дараа сонсоно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэнэ. 

Уг хуулийн төслийг Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. 

УИХ-ын дарга М.Энхболд "Энэ долоо хоног Ерөнхий сайдын мэдээллийн цаг. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийг хуулийн хэлэлцүүлгийн дараа сонсоно" гэв. 

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар” мэдээлэл хийх юм.