Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Төрийн албаны нэр хүндийг авлигал, лиценз унагадаг

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл санааг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж 61 гишүүн оролцсоноос 78.7 хувийн саналаар үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Тус хуулийн төсөлтэй холбоотой гишүүд дэмжсэн болон дэмжээгүй байр сууринаас үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн О. Баасанхүү "Төрийн албан хаагчдын хийж байгаа ажилд нөлөөлөх тохиолдол гардаг.

Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг бусдад нь алга.

Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг төрийн албанд ерөөсөө оруулж баймааргүй байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Батболд "Төрийн албаны нэр хүндийг авлигал лиценз унагадаг.

Стандарт гэдэг үгийг хөндийгөөр ойлгоод байна. Төрийн албаны стандарт маш тодорхой ойлгомжтой байх ёстой.

Европын улс орнууд төрийн албаны нарийн дэг стандарттай байдаг" гэв. 

Үдээс хойшхи хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх юм.

Чуулган 15:00 цагаас үргэлжилнэ.