Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхбаяр Энэтхэгийн багт очжээ

Т.Сайхан, Зууны мэдээ
2017 оны 5 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг

“Барселона-1992”, “Бээжин-2008” олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийн албанд ажиллаж байна.

Түүний шавь саяхан Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон мастеруудын уулзалт тэмцээнээс хоёр алтан медаль хүртжээ. Д.Мөнхбаяр өнгөрсөн оны босгон дээр зодог тайлсан ч түүнийг "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртэх тамирчны нэгээр нэрлэж байсан юм. Тэрбээр зодог тайлсан ч зүгээр суусангүй Энэтхэгийн багт очжээ.

Зураг