Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшихээр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан Нам нийт гишүүдийнхээ санал асуулгаар шийдэхээр болсон билээ. Санал асуулга өчигдөр буюу Лхагва гарагт 10:00-20:00 цагийн хооронд явагдаж дууссан юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө санал асуулгын дүн гарч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ.

Санал асуулгад нэр дэвшигчдийн авсан оноо:

Х. Баттулга            2740.94

Р. Амаржаргал      2374.85

Д. Дорлигжав        1058.64

Н. Алтанхуяг         1044.20

Л. Болд                    917.30

Б. Жаргалсайхан    213.66

 
АН-ын гишүүн З.Энхболдын фэйсбүүк хуудаснаас авав.
 
АН-ын гишүүн З.Энхболдын фэйсбүүк хуудаснаас авав.

Одоогоор МАН-аас УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд нэр дэвшихээр болоод байгаа бол МАХН-аас нэр дэвшигч тодроогүй байна.

АН-аас нэр дэвшихээр болсон Х. Баттулгын намтар:

Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн байсан юм.

 

Боловсрол:

  • 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
  • 1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
  • 1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал
  • 1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
  • 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.