Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барина

ikon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.02/ хуралдаанаас гаргасан шийдвэр-

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн баталлаа.

Хөдөө аж ахуй, зам барилга, эрүүл мэнд, боловсролын салбарын 10 төсөлд хөнгөлөлттэй зээлийг зарцуулна.

Энэ удаад “Аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, ядуурлыг бууруулах” төслийн хэмнэгдсэн хөрөнгөөр “Тосонцэнгэл-Улиастай” чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барих төсөлд ашиглахаар Хятадын талтай тохиролцсоны дагуу Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж шинэчлэн баталлаа.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс