Уншиж байна ...

Чингэлтэй дүүрэгт 9-14 насны зургаан хүүхэд, нэг том хүнийг мөргөсөн ноцтой осол гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 19:00 цагийн орчимд "Toyota Prius" загварын автомашин "Hyundai Verna" загварын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. 

Харамсалтай нь уг ослын үеэр явганаар зорчиж байсан 9-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүн мөргүүлсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас нэг хүүхэд нас барсан гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.