Уншиж байна ...

Инновэйшн Инвестмент компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

QPay үйлчилгээг үзүүлэгч Инновэйшн Инвестмент ХХК нь 2023 оны 12 дугаар сард Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон ба хувьцаа эзэмшигчдийн анхдугаар ээлжит хурлаа 2024 оны 4-р сарын 28-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн 96.8 хувь нь оролцож дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлав.
  2. Компанийн хэлбэр өөрчлөх, Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлав.
  3. ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгож, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо.
зураг
 

Инновэйшн Инвестмент компанийн санхүүгийн голлох үзүүлэлт

Инновэйшн Инвестмент компанийн нийт хөрөнгийн хэмжээ 2023 онд 18.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны эцсээс 2.8 дахин өссөн бол цэвэр ашгийн хэмжээ 5.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны эцсээс 1.6 дахин өссөн амжилтыг тус тус үзүүлсэн байна.

2023 оны байдлаар QPay үйлчилгээг нийт 3.2 сая хэрэглэгч өдөр тутамдаа хэрэглэж байгаа ба системийн холболттой 48,000 гаруй мерчант болон 220,000 орчим статик QR мерчантууд QPay үйлчилгээг ашиглан төлбөр хүлээн авч байна. Мөн 2023 онд QPay үйлчилгээгээр 5.9 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 121.4 сая ширхэг гүйлгээг дамжуулан гүйцэтгэсэн. Монгол улсын нийт бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн буюу интернет, мобайл болон картын гүйлгээний 7.9 хувийг эзэлж байна.

зураг
 

Ногдол ашиг

Инновэйшн Инвестмент ХХК нь IPO хийгээд удаагүй байгаа ч гэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 02/02 тоот тогтоолоор Компанийн 2023 оны цэвэр ашгийн 70.2 хувийг буюу нийт 4 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хүрээнд ҮЦТХТ-өөр дамжуулан бүртгэлийн өдрөөр хувьцаа эзэмшиж байсан бүх хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ногдол ашгийг татвар суутгасан дүнгээр бүрэн хуваарилсан болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.