Уншиж байна ...

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг тэлж, хамгаалах хөтөлбөрт олон улсын хандивлагчдаас $71 саяын санхүүжилт өгчээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгал Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-ны ээлжит хурал өнөөдөр болж энэ үеэр Байгалийн нөөц удирдлага зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг Байгаль орчны "Итгэлцлийн сан"-д цугласан 71 сая ам.долларын зарцуулалт хаашаа чиглэх талаар дараах мэдээллийг өглөө. 

Монгол Улсын Засгийн Газар "Дэ Нэйче Консерванси” байгууллагатай хамтран "Өнө мөнхийн Монгол" хөтөлбөрийг баталжээ. Уг хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийг тэлж, хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 15 жилийн хугацаанд хэрэгжих аж. 

Хөтөлбөрийн хүрээнд олон улсын хандивлагчдаас 71 сая ам.долларын санхүүжилт бий болоод байгаа юм байна. Уг санхүүжилт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мөн Монгол орон бол Төв Азийн зэлүүд нутаг, маш олон онгон дагшин байгаль, нэн ховор амьтны өлгий нутаг учраас дэлхий нийтэд хамгаалж үлдэх зорилгыг хэрэгжүүлэхэд зарцуулагдах аж. 

Түүнчлэн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хангаж ажиллахад хамтарч ажиллах юм байна. 

Түүнчлэн энэ жилийн зудтай холбоотойгоор 4,100 орчим цагаан зээрийн сэг зэм тоологдоод байна гэв.