Уншиж байна ...

“КАПИТРОН БАНК” 2023 ОНЫ IV УЛИРЛЫН ТАЙЛАН

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 3 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банк нь 2023 оны IV улирлын санхүүгийн аудитлагдсан тайлан болон шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, онцлох үйл явдлын мэдээллээ эрхэм харилцагчид, хувьцаа эзэмшигчид, олон нийт та бүхэнд нээлттэй танилцуулж байна.

Банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан ба 2023 онд нийт актив 18.3%-иар өсөж 2.3 их наяд төгрөгт хүрч 35.5 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан болно.

2023 оны онцлох үйл явдал, бүтээгдэхүүн үйлчилгээ:

  • Капитрон банк Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж, “B3” үнэлгээг 5 жил дараалан хангаж ажиллалаа. Мөн Капитрон банкны хэтийн төлөвийг “Stable” буюу тогтвортой гэж Moody’s агентлаг онцолсон юм.
  • Дэлхийн №1 банк болон ICBC банктай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Капитрон банк ICBC банктай 2013 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд ийнхүү 10 жилийн дараа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээ тэлж байгаа юм.
  • Урт хугацаатай, бага хүүтэй ногоон зээл олгож эхэлсэн. Зээлийн бүтээгдэхүүнүүд нь уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй, урт хугацаатай гэдгээрээ онцлог төдийгүй саарал усны тоног төхөөрөмжийн зээл олгож байгаа нь анхдагч юм.
  • Манай банк спортыг дэмжих, залуусыг спортоор хичээллэх, мэргэжлийн тамирчин болоход туслалцаа үзүүлэх, бүх нийтийг спортод уриалах зорилго, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Ченгду-2021” дэлхийн оюутны универсиад наадамд оролцсон Монголын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багаа дэмжиж, Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
  • Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 оны оюутны лигийг Капитрон банк ивээн тэтгэж, “Капитрон оюутны лиг” нэрээр зохион байгуулж байна. Оюутны сагсан бөмбөгийн лигт Монголын 30 гаруй их, дээд сургуулийн 50 орчим баг оролцохоор бүртгүүлээд байна.
  • Капитрон банк Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банктай хамтран АТМ-ы шимтгэлээ харилцан бууруулж, харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
  • Түүнчлэн харилцагчдадаа ойрхон түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор "Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгчдийн Холбоо"-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Пос төхөөрөмж, Qpay үйлчилгээ, WechatPay үйлчилгээ болон Опен банкинг зэрэг банкны олон бүтээгдэхүүн үйлчилгээг тус холбооны гишүүн байгууллагуудын хөгжүүлж буй системүүдтэй холбож систем ашиглагч хувь хүн албан байгууллагууд илүү хялбар, уян хатан үйлчилгээ авах боломж бүрдсэн юм.
  • Олон улсын SWIFT сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцооны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэдэг бөгөөд харилцагчдадаа бага шимтгэлтэй гадаад гуйвуулгын үйлчилгээг санал болгож ажиллалаа.
  • Капитрон банк нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн гамшиг, үер усны давагдашгүй хүчин зүйлд өртсөн хүмүүст тусламжийн гараа сунгахыг уриалж, “Хайраа хуваалцъя” аян өрнүүлж, шилэн дансны үйлчилгээгээрээ дамжуулан хандив цуглуулж, НОБГ-т хүлээлгэн өглөө.
  • Капитрон банк 22 жилийнхээ ойн хүрээнд "4-р хороолол” салбараа шинэ өнгө төрхтэйгөөр харилцагч нартаа зориулан үйлчилгээ авахад нь илүү ойлгомжтой, нээлттэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн жишиг салбараа нээлээ
  • Монголын Банкны Холбоо нь 2013 оноос эхлэн Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтныг тодруулан Монголын Банкны Холбооны дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г гардуулж эхэлсэн билээ. Энэ жил уг шагналыг Гүйцэтгэх захирлын Санхүү хариуцсан орлогч Ч.Энхбатад захиралд хүртээж, Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд манлайлан оролцсоныг нь үнэллээ.

Ухаалаг ирээдүйн зүгт – КАПИТРОН БАНК

зураг
 
зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.