Уншиж байна ...

"Авто эргүүлийн чиглэлийн тоо нэмэгдсэнээр дуудлага мэдээлэлд шуурхай очих нөхцөл бүрдсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн авто эргүүлийн гурван бүсэд 80 алба хаагч, 40 автомашин нэмж долоон бүсэд хуваан ажиллуулж байна.

Авто эргүүлийн чиглэлийн тоо, ажиллах хүн хүч, авто машины тоог нэмэгдүүлснээр нэг эргүүлийн автомашины ачаалал дунджаар 35 хувиар буурчээ.

Тодруулбал гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад 2-10 минутад очих хурд 4.5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар нэмэгдсэн байна. Харин 30-аас дээш минутад очих байсан дуудлага 7.5 хувиар  буурсныг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Ингэснээр цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, дуудлага мэдээлэлд шуурхай очих нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хаяг, байршлаа тодорхой хэлж чадахгүй тохиолдолд мэдээлэл хүлээн авагч буюу оператораас иргэний хүсэлтээр холбоосыг мессежээр илгээж, тухайн иргэний байршлыг газрын зургийн “Google map” системтэй холбон тодорхойлж, шуурхай очиж тусламж үзүүлэх боломжтой болсон байна.