Уншиж байна ...

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:12 2024/04/26

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл ажил хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 48 асуудлаар санал хураах байсан. 

Гэвч УИХ-ын Тамгын газраас хууль зүйн лавлагаа, дүгнэлт гаргах болон намын бүлэг дээр хэлэлцэх саналыг харгалзан үзэж ирэх долоо хоногийн Пүрэв гарагт тус хуулийн төслийг хэлэлцэхээр хойшлуулав.

Тус хуулийн төслийн ажлын хэсэгт Харанга хамтлагийн гишүүн, УГЗ Ц.Чулуунбат, Хөгжмийн зохиолч, Дуу, бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн гишүүн Д.Өлзий-Орших, "Монголын аниме холбоо"-ны гүйцэтгэх захирал Э.Тамир болон Соёлын Яамны төлөөллүүд байгаа аж.

Мөн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн санаачлагч нь байхгүй гэх шалтгаанаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо. Ингэснээр үдээс хойших чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал дууслаа.

14:52 2024/04/26

УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Үдээс хойших хуралдаанаар дараас асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/474394308248695