Уншиж байна ...

ОБЕГ: Дорнод аймгийн Матад суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
ОБЕГ

Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн урд зүгт 100 километрийн зайд орших Давст ухаа гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний 17:20 цагт онцгой байдлын алба хүлээн авсан.

Дуудлагын дагуу Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Матад сумын ЗДТГ, Газрын тосны 19 дүгээр талбайн ажилтнууд, нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн голомтод 20:30 цагийн байдлаар салхи баруун хойноос 4м/с орчим, -5 хүйтэн байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.