Маргааш буюу гуравдугаар сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдөр тохионо.
Манай улсад 14,979 эмч ажиллаж, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байна.
Их эмч нарыг ажиллаж буй эмнэлгийг төрлөөр нь харвал
- 39.3 хувь нь хувийн эмнэлэгт,
- 11 хувь нь төрөлжсөн, мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байгаа бол
- 16.9 хувь нь өрхийн,
- 19.8 хувь нь аймаг, дүүргийн болоод бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа юм гэж Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс мэдээлэв.