Уншиж байна ...

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулах талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг байна. 

Энэхүү тогтоолыг баталснаас хойш орон даяар найман удаагийн дадлага сургуулилалт зохион байгуулаад байгаа аж. Иймд, яам агентлагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг дадлага сургуульдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.