Монгол Улсын ГЕГ-ын дарга Б. Асралт БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоутай хоёр талт ажлын уулзалт хийлээ. Тус уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хилийн боомтын үйл ажиллагаа, дэд бүтэц, менежментэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцлоо. Үүнд:
Монгол, Хятадын хилийн боомтуудын хөгжил, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрч, протоколд гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар