Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Анхны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийг Сэрүүлэг Их сургууль олголоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Бүрэн дунд боловсролыг амжилттай эзэмшиж, их дээд сургуульд суралцах  хүсэл тэмүүлэлтэй олон сурагч төлбөрөөс болж, сургуульд орж чадахгүй тохиолдол их байдаг. Тэдний олонх нь сургуулиасаа жилийн чөлөө авч, хугацаа алдах, сургууль завсардах  явдал  цөөнгүй гардаг учраас сургуулиудын тэтгэлэгт хамрагдахыг хүсдэг.

Харин энэ жил ЕБС-ийг 37,000 гаруй буюу өмнөх жилүүдтэй харьцуулахад олон хүүхэд төгсөх ч зорилтот бүлгийн оюутан тэтгэлэгт хамрагдах боломжгүй. Учир нь амьжиргааны  төвшнөөс доогуур амьдралтай хүүхдэд оюутан болохын тулд амьдрах байр, хоол, хувцас, хичээлийн хэрэгсэл, интернет, компьютер  гээд олон зүйлс шаардлагатай. Тиймээс Сэрүүлэг Их Сургууль бүрэн тэтгэлгийг санаачлан Лантуун Дохио ТББ-тай хамтран Монголд анх удаа бүрэн хэмжээний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

 

Сурах эрмэлзэлтэй ч ар гэр, амьдралын олон хүнд сорилтоос шалтгаалан Их дээд сургуульд сурах боломжгүй төгсөх ангийн сурагчдаас сонгон  бүрэн тэтгэлэг олгосон байна . 

Тодруулбал "Надад сурах боломж олдвол" сэдэвт эссэ, амьжиргааны төвшний болон дүнгийн тодорхойлолт, сургуулийн багшийн тодорхойлолт зэргийг харгалзан тухайн зорилтот  бүлгийн 52 хүүхдийн материал ирсэн. Үүнээс 10 хүүхдийг сонгон ярилцлагад оруулаж эдгээр хүүхдээс хувь хүний үзэл бодол,ирээдүйн зорилго, ар гэрийн байдлыг харгалзан гурван сурагч сонгожээ. Нэг л хүүхдийг сонгохоор төлөвлөсөн ч нэг сурагчид 4 жилийн сургалтын төлбөр, байр, хоол, хувцас, компьютер, интернет зэрэг суралцах боломжоор бүрэн хангаж хоёр сурагчийг 4 жилийн сургалтын төлбөрөөс нь чөлөөлсөн байна.
 

Сэрүүлэг Их сургуулийн диплом нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын есөн сургуулийн нэг учраас эдгээр  гурван хүүхэд цаашдаа гадаадад мэргэжлээ дээшлүүлэн ажиллаж суралцах үүд хаалга нээлттэй. Тиймээс зөвхөн Сэрүүлэг их сургууль гэлтгүй Монголын их дээд сургуулиуд бүрэн хэмжээний тэтгэлгийг зарлаж боловсролд хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.