Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүлд хоёр монгол ажилчин нурангинд дарагдсаныг аварчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сөүл хотын нэгэн хуучин байшинг нураах үед хоёр монгол ажилчин дарагдаж, дараа нь амжилттай аврагдсан тухай Бямба гарагт Ганнам дүүргийн галаас аврах алба мэдээлжээ.

Сөүлийн өмнөд хэсгийн Ёксамдон дүүрэгт ажиллаж байсан хоёр монгол ажилчин байшингийн нурангинд дарагдсан тухай дуудлага өчигдөр өглөө ирсэн байна. Өглөөний 09:57 цагт таван давхар, газар дор гурван давхартай байшинг экскаватор ашиглан нурааж эхэлсэн гэнэ. Энэ үед дотор нь ажиллаж байсан ажилчид дарагдсан байна.

Нэмж нурах аюултай байсан тул аврах албаныхан нурангийг гараар ухаж, зай гаргасаар өдрийн 12:00 цагийн үед эхний хүнийг гаргаж, 1 цаг 30 минутын дараа хоёр дахь хүнийг аварчээ. Аврагдсан хүмүүс ухаан алдаагүй, зөвхөн ил шархтай байсныг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

Одоо Өмнөд Солонгосын цагдаа барилгын компанийг хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг сахисан эсэхийг шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News