Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батсайхан: Төв банкнаас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн Ажлын хэсэгт орно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй 26 гишүүнийн өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэгдэх гэж байна.

Монгол Улсад гадны банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай, Компанийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монголбанкны зөвшөөрлөөр зохицуулдаг.  Гэвч эдгээр зохицуулалт нь дотоодын банкны системийн хүч тэнцвэргүй өрсөлдөөнөөс сэргийлэх, гадаадаас хөрөнгө оруулалттай банкны Монголын эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээл дэх оролцоог тодорхой заах тал дээр учир дутагдалтай байгаа талаар хууль санаачлагчид хэлж байв.

Нөгөө талаас Монголын томоохон банкны захирлууд гадаадын банкны салбар орж ирэх нь эрсдэлтэй, дотоодын банкны системийг хумих аюултай гэсэн мэдээллийг хэвлэлээр өгч байгаа юм. Энэ хуулийн талаар Төв банкны байр суурь ямар байгааг Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайханаас тодруулсан юм.

Тэрбээр “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль өргөн баригдаад дөнгөж анхны хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Тухайн хуулинд нэмэлт ажиллагаа хийгдэх шаардлагатай.

Төв банкны зүгээс ажлын хэсэгт орж ажиллана.  Хуулийн үзэл баримтлал дээр гадаадын банкны салбарыг оруулж ирэх зохицуулалт гэж байгаа. Түүнтэй нь уялдуулах талаар ажиллана.

Бидний зүгээс дотоодын банкуудын үйл ажиллагаа явуулдаг зах зээлийн сегмент дээр өрсөлдөөн гарахгүйгээр зохицуулагдахаар хуулийн төсөл явж байгаа гэж ойлгож байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.