2017/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.42₮
B39
УЛААНБААТАР
19°
|
B11
УЛААНБААТАР
13°
|
10°
B39
УЛААНБААТАР
14°
|
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S101
03:00
S28
04:00
S26
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S10
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК Чанарын Менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэгч боллоо

ikon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
 

“Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч болсоныг Францын AFNOR олон улсын баталгаажуулалтын байгууллагаас батламжлан Сертификат олгосныг үзэгч, уншигч болон нийт харилцагчиддаа мэдэгдэхэд таатай байна.

Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллага олон улсын стандартыг үйл  ажиллагаандаа ийнхүү албан ёсоор нэвтрүүлж Сертификат авсан явдал нь салбарын хөгжлийг ахиулсан баяртай үйл явдал боллоо. Цаашид “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК мэргэжил, зорилго нэгтэй Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарын нийт оролцогчид, төлөөлөгчид та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн хамтран ажиллаж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно.

“Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч болох нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулах, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх, эрсдэл болон боломжийг төлөвлөлтөд тусгах, дүн шинжилгээ хийх үйл явцыг дэмждэг тул байгууллагын тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй. Иймд өнгөрсөн хугацаанд “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийг  дэмжиж ажилласан болон цаашид хамтран ажилласаар байх нийт харилцагчиддаа талархал илэрхийлж байна.

 

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ!

x