2017/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
16:00
S32
23°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
23°
20:00
S32
21°
21:00
S32
19°
22:00
S44
17°
23:00
S44
15°
00:00
S44
14°
01:00
S28
13°
02:00
S28
13°
03:00
S28
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Крис Шелдрик: Бизнесийн сайн санааг энгийн зүйлээс хайх хэрэгтэй

ikon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN

“What3words” компанийн захирал Крис Шелдриктэй уулзаж, ярилцлаа.

Тэрбээр энэ сарын 22, 23-нд болох “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтад “Гарааны бизнес” сэдвээр илтгэл тавихаар манай улсад ирээд байгаа аж. 


- Технологи, инновацид суурилсан бизнесийн санаатай олон залуу манайд бий. Гэвч санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байна. Ийм залуус бизнесээ хэрхэн хөл дээр нь босгох боломжтой вэ. Та бизнесийнхээ анхны хөрөнгө оруулалтыг хэрхэн босгож байв?

- Миний хувьд энэ бизнесийг эхэлж байхад танилын хүрээ бага байсан.

Гэсэн ч олон хүнтэй танилцаж бизнесийн анхны хөрөнгө оруулалтаа босгосон юм. Тиймээс танилын хүрээ маш чухал юм. Мөн эхний ээлжинд гадаадаас их хэмжээний хөрөнгө татна гэж бодох хэрэггүй.

Бага ч гэсэн хөрөнгө босгож, түүгээрээ бизнесээ эхлэх нь чухал. Үүнээс гадна том зорилго, хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй.

Мөн санаа нь амьдралд хэрэгжих боломжтой бодитой байх нь чухал.

- Хувийн бизнесээ эхлүүлэхээр шинэ санаа хайж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

- Стив Жобс энгийн хоёр зүйлийг нийлүүлээд хэний ч санаанд ороогүй зүйл бүтээхийг бүтээлч сэтгэлгээ гэнэ гэж хэлсэн байдаг.

АНУ-д 1979 онд нэгэн залуу цүнх, тээшийг дугуйтай болгох санаа гаргасан. Тухайн үед үүнийг нь хүмүүс ойшоогоогүй гэдэг. Харин одоо хүн бүр дугуйтай цүнх ашилах болжээ.

Бид ч энгийн зүйлээс санаа авч хаягжилтийн системээ бий болгосон. Тэгэхээр бизнесийн сайн санааг энгийн зүйлээс хайх хэрэгтэй.

- “What3words” аппликейшн хэрхэн ажилладаг вэ. Үүнийг иргэн яаж ашиглах вэ?

- “What3words” бол дэлхийн хаягжилтийн хялбар систем юм. Энэ нь 3*3 хэмжээтэй 57 триллион квадратаас бүрдэх бөгөөд, дэлхийг хамарсан торон сүлжээ юм.

Ингэхдээ хэсэг тус бүрийг гурван үгээр нэрлэсэн, шуудангийн хаягаас илүү нарийвчлалтай, GPS-ийн солбицлоос тогтооход илүү амархан.

Тиймээс дэлхийн хаана ч зорчиж буй газраа уг аппликейшнээс харах боломжтой юм. Байршил бүрт оноосон гурван үгийг нь санамсаргүй байдлаар сонгодог юм.

Монголд хамгийн өргөн хэрэглэдэг үгсийг ашигласан. Монгол хүн дэлхийн хаана ч очсон гэсэн монгол үгээ ашиглан биенээ хаана байгааг мэдэж болно гэсэн үг.

- Уг аппликейшн иргэдийг хаа нэгтээ зорчиход хялбар болгож байна. Ийм санааг хэрхэн олсон бэ?

- Бид иргэдийн амьдралыг хялбаршуулж байгаадаа баяртай байна. Би өмнө нь хөгжмийн фестиваль зохион байгуулдаг байсан.

Тухайн үед хүмүүст тоглолт болох газраа зааж өгөх гэж их зүдэрдэг байсан. Тиймээс л ийм систем зохион бүтээх санаа төрсөн юм.

- “Монгол шуудан” компанитай хамтран ажиллаж байгаа гэсэн. Ямар үр дүнтэй байна вэ?

- Ажил урагштай байгаа. Энэ системийн шуудан хүргэхэд ашиглаж буй юм. Бид эхний ээлжинд шуудан хүргэгчдийг сургасан.

Тэд иргэдэд энэ системийг хэрхэн ашиглахыг заах болно. Мөн интернетээр худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийг “Монгол шуудан” компаниар дамжуулан хэрэглэгчдэд хялбар хүргэх ажлыг зохион байгуулж байна.

- Дотоодын аж ахуйн нэгжүүд энэ системд нэгдэх сонирхол хэр байгаа бол?

- Монголын олон компани ашиглаж байгаа. Учир нь бүх компани байршлаа олоход хялбар болгохыг зорино шүү дээ.

Тухайлбал, “Нийслэл гайд” компани танилцуулга дээрээ тухайн байршлыг нэрлэсэн гурван үгийг оруулсан байсан.  

- Иргэд энэ аппликейшнийг үнэгүй ашиглах боломжтой юм билээ. Аж ахуйн нэгжүүд үүнийг ашиглахын тулд төлбөр төлөх үү?

- Компани ч, хувь хүн ч үүнийг үнэгүй ашиглах боломжтой. Харин өөрсдийн хэрэглэж байгаа программ хангамжтай нийлүүлэхийг хүсвэл мөнгө төлнө.

Тухайлбал, такси компанийн аппликейшнтэй нэгтгэх боломж бий.


Та ирэх амралтын өдрүүдэд Corporate зочид буудалд болох ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН ЧУУЛГА УУЛЗАЛТын хөтөлбөртэй ЭНД ДАРЖ танилцаарай. 

 

x