Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотой байгаль орчин, экологийн асуудал, тэр дундаа Хөрсний бохирдлын асуудал илүү хурцаар тавигдах болсон.
Иймээс НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөртэй болгох санаачлага гарган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, уг өдрийг жил бүрийн 4 дүгээр сарын 27-ны өдөр тогтмол тэмдэглэж байхаар боллоо.
Энэ өдрөөр Нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж байхаар заасан тогтоол батлуулжээ.
Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг