Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Уран гулгалтын дэлхийн гурван удаагийн аварга Мао Асада зодог тайллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Уран гулгалтын спортын домог, дэлхийн гурван удаагийн аварга, Японы тамирчин Мао Асада зодог тайлж байгаагаа өчигдөр өөрийн блогт зарлажээ.

Түүний зүүн өвдөг бэртэлтэй байсан нь ингэхэд хүргэсэн бололтой. Мао “Би уран гулгалтын тамирчны карьераа дуусгахаар шийдлээ” гээд “Зөндөө саад бэрхшээлийг давж, ийм удаан хугацаанд гулгаж ирсэн нь олон хүмүүсийн дэмжлэгтэй холбоотой” гэж бичсэн байна.

Гурван эргэлттэй үсрэлтээр алдаршсан Мао 2005 онд 15 настайдаа анхны Гран при тэмцээний шагналыг хүртэж байсан юм. Дараа нь 2008, 2010, 2014 онуудад дэлхийн аварга болж байжээ.

Гэвч 2014 оноос хойш бэртэлтэйн улмаас олигтой амжилт гаргалгүй явсаар өнөөг хүрсэн байна.

Олимпийн алтан медаль түүний хүсэн тэмүүлж байсан ганц шагнал байсан. Гэвч 2014 оны Сочигийн олимпод зургаадугаар байрт орсноос хойш дахин Олимпийн дэвжээнд өрсөлдөх боломж гарсангүй.

Мао 10 жил орчим хугацаанд уран гулгалтын спортын шилдэг тамирчинд тооцогдож байсан. Тэрээр Гран При цувралд 15 удаа шагналын тавцанд зогсож байснаас дөрөвт нь аварга болж байв.

Мөн Японы улсын аваргын титмийг зургаан удаа хүртэж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times