Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

2060 оноос хойш дэлхийд Исламын шашинтнууд тоогоор тэргүүлнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Одоогоор дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн олон хүүхэд шинээр төрдөг шашны бүлэг нь Загалмайтнууд байгаа юм.

Гэвч 2035 онд Исламын шашинтнууд төрөлтийн хурдаар Загалмайтнуудыг гүйцэж, 2060 оны хавьцаа энэ хоёр шашныг шүтдэг хүн амын тоо тэнцэнэ гэж Лхагва гарагт олны хүртээл болсон тооцоо судалгаанд өгүүлжээ.

Pew Research Center-ийн “The Changing Global Religious Landscape” судалгаанд 2.3 тэрбум хүн шүтдэг Загалмайтны шашин нэг хэсэгтээ манай дэлхийн хамгийн түгээмэл шашин хэвээр байхыг баталсан байна. Үүний дараа 1.8 тэрбум шүтэгчтэй Исламын шашин ордог юм.

Гэвч муслимуудын төрөлт эрчимтэй нэмэгдсэнээр 2060 он гэхэд тэдний тоо 3 тэрбум болж, дэлхийн хүн амын 31 хувийг бүрдүүлнэ гэжээ. Харин тэр үед Загалмайтнууд дэлхийн хүн амын 32 хувийг эзэлж, 3.1 тэрбум шүтэгчтэй байх гэнэ.

2010-2015 оны хооронд Загалмайтнуудын дотор 223 сая хүүхэд мэндэлсэн бол энэ хугацаанд муслимууд 213 сая хүүхэд төрүүлжээ. Харин 2035 онд муслимууд төрөлтөөрөө гүйцэж түрүүлээд яваандаа ялгаа нь улам нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Харин Хиндус, Жүүд, Будда зэрэг бусад шашны шүтлэгтнүүдийн тоо нэмэгдэх хэдий ч дэлхийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй тул эзлэх хувь хэмжээгээрээ өсөхгүй юм байна.

Загалмайтнуудын өсөлт Европоос Африкийн өмнөд хэсэг рүү шилжих хандлагатай байгааг мөн дурджээ. Тухайлбал 2060 онд 10 Загалмайтан тутмын 4 нь Сахараас урагш бүсийн Африкийн орнуудад амьдрах бол Герман зэрэг Европын орнуудад нас баралтын тоо төрөлтийн тооноос давж гарах төлөвтэй байгаа юм байна.

 

Эх сурвалж: Japan Times