Уншиж байна ...

Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей энэ сарыг дуустал олон нийтэд үнэгүй үйлчилнэ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал олон нийтэд үнэгүй үйлчлэхээр болсон байна.

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үнэт ховор номын музейд "Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд үзэсгэлэн" нээгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн агуулгад "ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв", ЮНЕСКО-гийн болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Үнэт ховор номын музейн үзмэрүүд, монгол бичгээр бичигдсэн ном хэвлэл, сонин сэтгүүлийн дээжис багтаж байна гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.

Тус номын сангийн сан хөмрөгт монголчуудын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1.5 сая гаруй үнэт өв, ховор чухал дурсгалууд, гар бичмэл, бар хэвлэл хадгалагддаг. 

https://fb.watch/rVhaEa3S4Q/