Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Этик ёс зүйн журам-Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдэд

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 6
Сурталчилгаа

АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны (NAR) албан ёсны түншлэгч холбоо болох Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи (REAM) 3-р сарын 29ний өдөр олон улсын РЕАЛТОР гишүүнчлэлд элсэлт авч, “ЭТИК ЁС ЗҮЙН ЖУРАМ” сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг NAR-н албан ёсны сургагч багш 29 жилийн туршлагатай Фурхад Вакуад багш удирдан явуулсан юм.

Тэрээр АНУ ын Үндэсний Риалторуудын холбооны нэр хүндтэй сургагч багш нарын нэг бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн салбарт 29 жилийн ажлын туршлагатай, 2004 оноос хойш АНУ ын сенаторуудтай хамтран хууль эрх зүйн бодлогын бичиг баримт боловсруулахад хамтран ажиллаж , Риалторуудын холбооны гадаад харилцаа, Их Британи, Энэтхэг, Нидерланд улсуудыг хариуцсан холбооны ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг. 

RE/MAX -ын 150 гаруй агентууд болон брокер оффисын захирлууд  бүгдээрээ энэхүү сургалтанд 100% хамрагдсан байна. 
Энэхүү журмыг RE/MAX Mongolia үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байгаа бөгөөд ингэснээр үйлчлүүлэгч нартаа зөвхөн үнэн бодит мэдээллийг хүргэж худалдагч худалдан авагч талуудынхаа эрх ашгийг энэ тэнцүү хамгаалж ажилладаг байна.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд Этик Ёс Зүйн Журмыг мөрдөж ажиллах нь маш чухал ба энэ нь үйлчлүүлэгчиддээ бодит мэдээлэл өгч өндөр ёс суртахуунтай ажиллах үндсэн зарчим болдог. 1905 онд Үндэсний Риалторуудын Холбоо нь энэхүү журмыг анхлан гаргасан бөгөөд энэ нь дэлхийн 60 гаруй орон дахь Үл хөдлөх хөрөнгийн хуулийн үндсэн суурь болсон түүхтэй. 

REALTOR гэдэг нь АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны (National Association of REALTORS®) гишүүн бөгөөд уг холбооноос гаргасан Этик Ёс Зүйн Журмыг (Code of Ethics) чанд дагаж мөрддөг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнийг хэлдэг. Энэ өдөр RE/MAX ын 25 мэргэжилтэн Монголд хамгийн анх удаа албан ёсны гишүүн REALTOR® болж, Риалтор хэмээн албан ёсоор нэрлэгдэх боллоо.

Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт олон шинэ үйлчилгээ нэвтрүүлж олны талархлыг хүлээж яваа  RE/MAX -ынхан  хэрэглэгч та бүхэндээ өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг улам илүү хүргэхийн тулд хичээнгүйлэн ажилласаар байна. 

Хэрэв таньд үл хөдлөх хөрөнгөө худалдах, түрээслүүлэх,  худалдан авах, түрээслэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол ЭНЭ ХАЯГААР зочилж RE/MAX ын мэргэжлийн агентуудтай холбогдох боломжтой.

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.