Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү ХК-иас малчид бэлтгэн нийлүүлэгчдээ дэмжих ээлжит сайн үйлсийн аянаа амжилттай хэрэгжүүлж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 4
Сурталчилгаа

Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-иас малчид бэлтгэн нийлүүлэгчдээ дэмжих сайн үйлсийн аяныг уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн жил “Хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Нарийны чиглэлийн малчдаа нэмнээжүүлсэн бол энэ жилийн хувьд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн уриалгыг дэмжин илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна.

 

Энэхүү аянд Макс групп, Сүү ХК-ийн нийт ажилтнууд хандив өргөснөөс гадна Гацуурт, Монос фарм трейд, Монфүүд Ланд, UFC групп, Траст трейд, Хөвсгөл их тайга, Гоо брэнд, Багро, Түмэн шувуут компаниуд дэмжин хамтран оролцсон юм.

Хандивын цугларсан мөнгөөр хавар цагт малд хамгийн хэрэгцээтэй зүйлс болох нэмнээ, хивэг, давс хужир зэрэг зүйлсийг бэлтгэн, Сүү ХК-тай олон жил, үр дүнтэйгээр хамтран ажиллаж буй, Батсүмбэр чиглэлийн бэлтгэн нийлүүлэгчиддээ хүлээлгэн өгчээ.  

 

Сүүлийн жилүүдэд малчдаа дэмжих олон ажлыг Сүү ХК шат дараатайгаар зохион байгуулж байгаагаас 2000 гаруй тонн хивэг тэжээл, давс хужир, 1200 орчим сүүний бидоныг нийлүүлж, голштейн үүлдрийн эр тугалаар малчдаа урамшуулан, сүргийн шинэчлэл хийж буй нь сүү бэлтгэн нийлүүлэгчдийн талархлыг ихээхэн хүлээгээд байна.

 

Түүнчлэн сүүний гарц, чанарыг сайжруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалтыг орон нутагт тогтмол зохион байгуулж байгаа нь ч нүдээ олсон ажил болжээ.  

 

“Мандах нартай уралдан ажилладаг хамт олны маань сэтгэл зүтгэл, малчин түмний минь нөр их хөдөлмөрийн үр шимээр бүтдэг сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэн, 2500 гаруй малчид фермерүүдийн амьжиргааны эх үүсвэрийг дэмжихэд үнэтэй хувь нэмрээ оруулдаг хэрэглэгч та бүхэндээ талархлаа илэрхийлье.

Мөн энэхүү аяныг сэтгэл зүрхээрээ дэмжин оролцож, хандивын дийлэнх хувийг бүрдүүлсэн Макс групп, Сүү ХК-ийн нийт хамт олондоо малчид, бэлтгэн нийлүүлэгчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байна. Та бүхний ажил үйлсийг тань ариун цагаан сүүгээр мялааж, ашид дэвжин дэлгэрч байхыг хүсье” хэмээн Сүү ХК-ийнхан уламжилсныг дурдахад таатай байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.