“Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
Хурлаар тус компанийн 49 хувийг “Монголын зэс” корпорациас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ.
Тэдний оронд буюу өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийг төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд
Өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийг төлөөлж байсан дөрвөн гишүүн:
Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн долоон гишүүн долуулаа төрийн төлөөллөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан юм.
Эх сурвалж: Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар