Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед авах арга хэмжээ

ikon.mn
2017 оны 4 сарын 1
HEDU.MN
Зураг зураг

Төвөнх буюу бидэнд ярьж, шивнэх хашхирч, дуулж боломжийг олгодог хайрцаг юм. Энэ төвөнхийн үрэвсэл нь бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог. Үрэвсэл нь амьсгалын дутагдалд хүргэдэг тул хүүхдийн амь нас минут секундээр хэмжигдэх үе ч байдаг. Төвөнхийн үрэвслийг манайхан ларингит гэж ярьцгаадаг. Бага насны хүүхдийн төвөнх цааш үргэлжлэх цагаан мөгөөрсөн хоолой нь нарийн, маш мэдрэмтгий байдаг. Иймээс голчлон ханиад томуу, сахуу өвчний үед ларингит элбэг тохиолддог.

Ларингитын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Ихэнхдээ оройн болон шөнийн цагаар илэрдэг.
  • Хүүхдийн дуу хоолойн өнгө өөрчлөгдөнө. Хүүхэд уцаарлангуй, уйлагнана. Энэ үед зарим эцэг эхчүүд дууны өнгө нь өөрчлөгдөж байгааг илүү сайн мэддэг.
  • Хүүхдийн амьсгал өөрчлөгдөнө. Сайн ажиглавал хүүхэд амьсгал авахдаа илүү хүчилж авна. Хүүхдийн хоолой хяхтнаж сонсогдоно. Хэвлийн болон цээжний булчингууд амьсгалд хүчтэй оролцоно. Үүнийг хүүхдийн хоолой боочих гээд байна гэж ярьдаг. 
  • Хүүхэд эхлээд хуурай ханиалгана, дараа нь цэртэй ханиалгана.
  • Хүүхдийн халуун хэвийн эсвэл үл ялиг халуунтай байж болно.

Авах арга хэмжээ:

  • Юуны түрүүнд оройн цаг бол түргэн дуудахыг зөвлөе. Зөв арга хэмжээ авч асрахгүй бол хүүхэд амьсгалын дутагдалд орж хүндэрвэл амь насаа алдана гэдгийг анхаар!
  • Өдрийн цаг бол өрхийн эмнэлэгтэйгээ холбогдон эмч дууд. Голчлон оройн цагаар илрэх тул түргэний эмч иртэл хүүхдийг аль болох тайван уйлуулахгүй байхыг хичээ. Уйлах тусам хүүхдийн биеийн байдал дордоно.
  • Хүүхдийн байгаа өрөөг чийгшүүл. Агаар чийгшүүлэгч ажиллуулж болно. Байхгүй бол саванд ус хийж паарны дор юм уу цонхны тавцан дээр тавь. Агаар цэвэр бол өрөөг агааржуулж болно.
  • Хүүхдэд хэт хүйтэн биш бүлээн шингэн ойр ойрхон бага багаар уулгана. Хөхүүл бол хөхөө хөхүүлнэ.

Эмч ирэхгүй удвал гуурсан хоолойн булчин суллах эм сальбутамол буюу /salbron/ нэртэй хүүхдийн жинд бодож өгнө. Сальброн нь 2 мг хэмжээтэй байх бөгөөд уух тунг хүүхдийн биеийн жинд тооцож бодож өгөхийг анхааруулъя.

  • 2-6 настай хүүхдэд 1 кг-д 100 микрограмм буюу 1 шахмалыг 10 хуваасны 2 ширхгээр тооцно бодно. Жишээ нь: 3 настай хүүхэд 15кг-тай байна гэвэл 15х100=1,500 микрограмм буюу  1 таблеткын 4 хуваасны 3-ийг нэг удаа өгөхдөө уулгана гэж тооцож болно.
  • 6-12 насанд 2 мг-ийг 1 удаад уулгана.

Харшлын эсрэг эм өгч болно. Хамгийн элбэг хлорфенамин, кетотифенийг насанд нь тооцож өгнө.

Зураг