Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хөгжлийн талаар хэлэлцлээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран эдийн засгаа сэргээх боломж, үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих, аж үйлдвэржилтийг хэрхэн хийх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр үйлдвэржилтийн хувьсгал хийх, дотоод нөөц бололцоогоо нэмэгдүүлэх, шинэ тутам хөгжиж байгаа техник технологийг хэрхэн ашиглах талаар мэргэжлийн байгууллагууд хэлэлцэж, ойрын хугацаанд Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр болжээ.

“Монгол Улсын үйлдвэржилтийн хөгжил дэлхийн жишгээс харьцангуй доогуур байгаа. Тиймээс бид бүгдээрээ хамтарч байж үүнийг хөгжүүлэх ёстой. Ядахдаа бид хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 30 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавих хэрэгтэй. Бидэнд чадвар байдаг боловч хэрэгжүүлэх нөөц бололцоо дутмаг байдаг” гэж Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан ярьсан юм.

Үндэсний хөгжлийн газар өнгөрсөн хугацаанд ийм төрлийн уулзалт хэлэлцүүлгийг мэргэжлийн байгууллагуудын дунд хоёр ч удаа зохион байгуулах бөгөөд цаашид бодлого боловсруулагчдын төлөөллийг хэлэлцүүлэгт оролцуулж, цувралаар зохион байгуулахаар болжээ.