Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Түлэгдсэн хүнд ингэж туслаарай

ikon.mn
2017 оны 3 сарын 25
HEDU.MN

Түлэгдэлт бол анхаарал болгоомжгүйгээс маш түгээмэл,тохиолддог, ялангуяа бага насны хүүхэд их өртдөг осол гэмтлийн төрөл юм. Таны дэргэд ямар нэг шалтгаанаар хүн түлэгдвэл  эмнэлэгт хүртлээ хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар зөвлөгөөг хүргэе.


  • Юуны өмнө өөрөө сандралгүй тайван байхыг хичээ.
  • Хүнийг түлэгдсэн эх үүсвэрээс яаралтай холдуул /халуун хоол цай, цахилгаан, гал гэх мэт/  

/Доорхи зурагт заасны дагуу түлэгдэлтийн талбайг тодорхойл/

 

Өөрөөр хэлбэл  их биеийн нуруу хэсэг бүхэлдээ түлэгдвэл 18%-ийн түлэгдэлтэй гэж үздэг. Өнгөц  байсан ч хүүхдийн биеийн 9%, насанд хүрэгчдийн биеийн 15% түлэгдвэл тэр хэсгээрээ шингэн алдаж шоконд ордог.

  • Түлэгдэлтийн зэргийг доорхи хүснэгтэнд заасны дагуу үнэл
Түлэгдэлтийн зэрэг Арьс гэмтээсэн байдал Илрэх шинж тэмдэг

I зэрэг

Арьсны өнгөц давхарга гэмтэнэ

-Улайна
- Бага зэрэг хавдана

-Хорсоно

II зэрэг

Арьсны өнгөц давхарга гэмтэнэ, жинхэнэ арьс гэмтэнэ

- Улайна
- Хавдана
- Цэврүү үүснэ
- Өвдөнө

III зэрэг Арьсны бүх давхарга буюу арьс бүхэлдээ гэмтэнэ

- Улайна
- Хавдана
- Арьсны өнгө өөрчлөндөнө

- Харин өвдөлт өгөхгүй

  • Түлэгдсэн хэсгийг урсгал усан доор 10-20 минут байлга. Карантны ус гоожуулж байгаад доор нь байлгах
  • Түлэгдсэн хэсгийг хөргөсний дараа цэвэр хөвөн, даавуугаар боолт хий. Цэврүү үүсэн бол хагалж болохгүй. Хагарсан тохиолдолд хүчээр арьсыг нь хуулахгүй байж байгаад шингэнийг  гаргасны дараа эмчид ханд
  • Бие барьсан хувцсыг тайлж, цаг бөгж зэргийг ав
  • Цэврүү үсрээгүй, I   зэргийн  түлэгдэлт байвал Мөнгөжүүлсэн тос /Silverderm/  тос түрхэж боолт хий
  • Их хэмжээний түлэгдэлтийн үед эмнэлэгт хандах хүртлээ өвдөлтийн шокоос сэргийлэх зорилгоор Аналгин, Нурофен, Парацетамол, Панадол зэрэг халуун бууруулах, өвдөлт дарах үйлдэлтэй эмийг  хэрэглэ.
  • Түүнчлэн шингэн алдаж, түлэгдэлтийн шоконд орохоос сэргийлж эмнэлэгт очих хүртлээ шингэн уулгах хэрэгтэй.

Дараахи тохиолдолд яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай:

  • Гарын алганаас том талбайтай 2 дугаар зэргийн түлэгдэлт
  • Нүүр эсвэл үед байрласан түлэгдэлт
  • Биеийн аль ч хэсэгт байрласан 3 дугаар зэргийн түлэгдэлт
  • Цахилгааны шалтгаантай түлэгдэлт
  • Амьсгалын замын түлэгдэлт
  • Хүүхэд, өндөр настай хүмүүс

Түлэгдэлтийн үед дараахи зүйлийг хориглоно

  • Түлэгдсэн хэсэг дээр цас мөс тавих
  • Түлэгдсэн хэсэгт үүссэн цэврүүг хагалах
  • Түлэгдсэн хэсэгт наалдсан хувцсыг хуулах
  • 1,2 дугаар зэргийн түлэгдэлт, алганы хэмжээтэй буюу 1%-ийн түлэгдэлтийн үед гэрээр эмчилж болно.

Цахилгааны түлэгдэлтийн  үед:

  • Цахилгааны эх үүсвэрээс холдуул
  • Цахилгааныг салгах
  • Цахилгаан гүйдлийг салгах боломжгүй бол хүнийг цахилгаан дамжуудагггүй зүйлийн тусламжтайгаар /мод/аюулаас холдуулаарай.

 

 

 

 

 

Зураг