Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Германы автомашин үйлдвэрлэгч 21,000 ажилтнаа тус тус 9,111 еврогоор шагнажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд 4 хувийн орлогын өсөлт хийж, $24 тэрбумын борлуулалт хийсэн Германы Porsche компани бүх ажилтандаа жигд 9,111 еврогийн урамшуулал олгохоор болжээ.

Porsche 911 загварыг билэгдэж ийм дүнтэй шагнал олгохоор болсон байна.

Онцлог нь энэхүү шагналд тус компанийн удирдлагуудаас эхлээд энгийн ажилчин, цайны газрын ажилчид хүртэл бүрэн хамрагдах ажээ.

Porsche AG компанийн ТУЗ-ийн дарга Оливер Блюм “Porsche-гийн хувьд 2016 он үйл явдал дүүрэн, сэтгэл хөдөлгөсөн, гол нь хамгийн амжилттай жил байлаа” гээд “Манай ажилтнуудын чадвар, хүсэл эрмэлзлэл Porsche-гийн амжилттай ирээдүйн үндэс болдог юм” гэжээ.

 

Эх сурвалж: Mashable