Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын XI байранд гал гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын XI байранд өнөөдөр гал гарсан байна. Яаралтай дуудлагын дагуу Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж галыг унтраажээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох албаны хүнээс тодруулахад "Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 13:15 минутад Засгийн газрын XI байранд гал гарлаа гэсэн дуудлага ирсэн.

Яаралтай дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 10-р анги шуурхай ажиллаж унтраасан.

Гал түймрийн улмаас гэмтэж бэртэж, угаартсан хүн байхгүй, дотор байсан бүх хүмүүсийг аюулгүй гаргасан. Одоогоор гал гарах болсон шалтгааныг судалж байна” гэсэн тайлбар өглөө. 

 
Гэрэл зургийг Mpa.mn