2017/10/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B32
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
22:00
S32
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-2°
02:00
S32
-2°
03:00
S32
-3°
04:00
S32
-4°
05:00
S32
-4°
06:00
S32
-5°
07:00
S32
-6°
08:00
S32
-4°
09:00
S32
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан болон шороон шуурга шуурч, ХҮЙТЭРНЭ

ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг АТҮТ-ийн фэйсбүүк хуудсаас авав.

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд:

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр  2017 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 23-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.

Иймд:

  • Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
  • Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;
  • Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

x