Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Флоид Мэйвезэр Кадыровын урилгаар Чеченьд зочилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN

Америкийн домогт боксчин Флоид Мэйвезэр Лхагва гарагт Москвагийн ойролцоо өөрийн нэрэмжит боксын академийг нээсэн юм. Тэгвэл өчигдөр түүнийг Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров нутагтаа урьснаар Грозный хотод нэг өдрийн айлчлал хийжээ.

Тэрээр тулааны урлагийн “Ахмат” клубт зочилсон ба үүнээсээ өмнө Кадыров болон Чечений бусад албаны хүмүүстэй хамт зоог барьсан байна. Кадыровын ойрын хүмүүс сошиал хуудсандаа Флоидын Чечень үндэсний хоолоор дүүрэн ширээний ард суугаа зургийг олноор нийтлэжээ.

 

 

 
 

Энэ үеэр Кадыровын хөвгүүд хоорондоо тулалдаж хүндэт зочноо баясгасан байна.

Чечений удирдагч Рамзан Кадыров гардан тулааны урлагийг сонирхож, дэмждэгээрээ алдартай. Тэр өнгөрсөн жил Грозныйд насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд тулааны тэмцээн зохион байгуулж, Оросын олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан юм.

 

Эх сурвалж: Life.Ru