Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛБАР: Ялтнуудыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг гэрчүүд таньжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

08:26 2017/03/15

ТАЙЛБАР: 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ магадлалыг танилцуулахын өмнө Давж заалдах шатны шүүхийн гомдолд дурьдагдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзсэнийг тайлбарлалаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзлээ. Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна. 

Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна. 

Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. 

Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. 

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгасан, ЭБШХ-ийг зөрчөөгүй байна. Иймд ялтан болон тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-т заасан хялбаршуулах зорилгоор үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу, зохих ёсны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон зүйлчлэл, гэрч М.Мөнхжаргалыг хохирогч гэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Ингээд магадлалын 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын Б.Содномдаржаа,Ц. Амгаланбаатар нарыг “...өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэснийг “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэж, 9 дэх заалтын “хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг “Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээлээ.

22:01 2017/03/14

Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ялыг хэвээр үлдээлээ

Гэрэл зургийг MPA.mn

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр дөнгөж сая гарлаа. Шүүх бүрэлдэхүүн бүтэн өдөржин хаалттай хуралдсаны эцэст 21:47 цагт шүүхийн магадлалыг уншиж танилцууллаа.

Шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээс өгсөн ялыг хэвээр үлдээлээ. Ингэснээр тэдэнд Дээд шүүхэд хандах цорын ганц боломж үлдлээ.

Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.

Ингэхдээ Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид,  Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

14:23 2017/03/14

Гэрэл зургийг mpa.mn

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. 

Хохирогч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч, ах С.Баяр шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа учраас оролцох боломжгүй гэж хүсэлтээ илэрхийлж, шүүх хуралдааныг орхин гарчээ. Шүүх хурал одоог хүртэл завсарлалгүй, хэвийн үргэлжилж байна гэх мэдээллийг Шүүхийн тамгын газраас өглөө. 

Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг ялтнуудын ар гэрийнхэн болон хохирогч талаас гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хаалттай явуулах тогтоол гаргасан билээ.

10:14 2017/03/14

Шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр оролцож байна 

Гэрэл зургийг mpa.mn

Шүүх хуралд хохирогчийн талаас нэхэмжлэгчээр С.Оюуныг төлөөлж түүний ах, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр, өмгөөлөгчөөр н.Энхсайхан оролцож байна. Харин ялтан Б.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж нар ажиллаж байна. 

Гурван ялтан Төв аймгийн Цагдан хорих төвөөс шүүх хуралд онлайнаар оролцлоо. Гэхдээ ялтан Б.Содномдаржаагийн зүгээс шүүх хуралдаанд биеэр оролцох хүсэлт гаргасан юм.  Шүүх бүрэлдэхүүнд С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын шүүгч байна. 

Гэрэл зургийг MPA.mn

Ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, нэхэмжлэгч С.Баяр нарын өмгөөлөгч нар шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Мөн онлайнаар хуралдаанд оролцож буй ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар "Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтэй байна" хэмээн хэлэв. Харин ялтан Ц.Амгаланбаатар "Хэлэх зүйл байхгүй" гэсэн юм.

Тэдний хүсэлтийг хэлэлцээд шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.1, 307.1, 105.1 заалтыг үндэслэн хуралдааныг хаалттай явуулах тогтоол гаргалаа.

Шүүх хурлыг хаалттай явуулах шалтгаан нь 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 35 дугаар хавтаст хэрэг нь маш нууцын зэрэгт орсон хэмээн шүүгч тайлбарлав. 

С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр шүүх хуралдаанд оролцохдоо дараах хоёр зүйлийг онцолсон юм. Нэгдүгээрт хохирогч С.Оюун шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй шалтгаан нь гадаадад томилолттой байгаа. Хоёрдугаарт С.Оюун шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүсэж байгаа хэмээв.

09:48 2017/03/14

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал хаалттай болж байна

Гэрэл зургийг mpa.mn

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улс төрч С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал эхэллээ.

Шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болж байна.

Хаалттай болж буй шүүх хуралдааны нээлтийн үеэр хэвлэлийнхнийг оруулж мэдээлэл өгөөд гаргах журамтай байгаа.

Гэрэл зургийг mpa.mn

Тиймээс бид энэ талаарх эргэн мэдээлэх болно.

Уг хэргийн Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын 461-р хорих ангид болж яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.