Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бэлэн болжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хуульч, мэргэжлийн багш нар “Хууль төрөхийн өмнө” нэртэй зөвлөгөөн зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнөөр шинэ хуулийн төслийн давуу болон сул тал, цаашид хэрхэн хэрэгжүүлэх, шинэлэг зүйл заалтууд болон Монголын практик байдлын талаар зөвлөлдөж, санал бодлоо солилцсон юм.

“Эрүүгийн хууль, зөрчлийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуультай холбогдуулж, шинэчлэн найруулж байгаа. Энэ хуулийн төсөлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж нэлээд өргөн хүрээтэйгээр хуульчилж, тус бүрд нь үндэслэл, нөхцөлийг хуульчлахаар тусгагдсан. Төслийн хувьд зарим нэг зүйлийг засах, өөр заалтууд нэмэх зүйлс бий. Ерөнхий утгаар нь авч үзвэл сайн хууль болсон” гэж Хууль сахиулахын их сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Алтангэрэл ярьсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг анх 2015 онд боловсруулсан ч сайтар нягтлан, шинээр боловсруулах ёстой гэж үзэн улмаар шинэчилсэн найруулгын төсөл бэлэн болжээ. Шинэчилсэн найруулгын төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх юм.