Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх оддын тоглолтыг телевизээр үзэгчдийн тоо нэмэгджээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Орлеан хотноо болж өндөрлөсөн. Тэгвэл энэ жилийн бүх оддын тоглолтыг телевизээр үзэгчдийн тоо 8.5 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 3 хувиар дээшилжээ. Энэ нь 2013 оноос хойш хамгийн олон үзэгч телевизээр үзсэн тоо болж байгаа юм.

Бүх оддын гараанд нэг бүсэд, нэг багт Кевин Дюрант, Рассел Уэстбрүүк нар талбайд гарсан нь үзэгчдийн анхаарлын төвд байсан бол зохион байгуулж буй хотын од Энтони Дейвис 52 оноо авч, бүх оддын тоглолтын нэгэн шинэ амжилтыг тогтоосон билээ.

Эх сурвалж: nba.nbcsorts.com