Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Иванка Трамп Хятадад эрэлттэй байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Иванка Трамп

Дональд Трампын том охин Иванка Трампын нэр хүнд Хятадад өндөр байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш Хятадын компаниудаас “Иванка” нэрийг эзэмших эрхийн 65 хүсэлт ирсэн тухай албаныхан мэдээлжээ.

“Иванка” барааны тэмдэгтийг эрүүл мэндийн нэмэлт тэжээл, архи, амны цаас, ханын цаас гээд маш олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглах хүсэлт ирсэн гэнэ.

Үүнээс гадна Хятадад 40 компани Иванка Трампын нэрний хятад ханзийг нэрээ болгосон байгаа нь голдуу гоо сайхан, дотуур хувцасны бараа үйлдвэрлэгчид байжээ.

 Эдгээр хүсэлтүүдээс хэдэд нь эрх баригчид зөвшөөрөл өгөх нь тодорхойгүй байгаа ч Иванка брэнд Хятадуудын сонирхлыг ихээр татаж байгаа нь харагдаж байна.

Түүний эцэг Дональд Трамп сүүлийн 10 гаруй жил өөрийн нэрийг Хятадад хамгаалахаар тэмцээд төдийлөн амжилт олохгүй байсан юм. Харин ерөнхийлөгч болсноор Трамп нэрээ Хятадын зах зээлд хамгаалуулах боломжтой болж байна. Өнгөрсөн долоо хоногт Трамп Хятадын барилгын компанийн 10 жилийн турш эзэмшиж байсан “Trump” брэндийг өмчлөх эрхээ сэргээж, шүүх дээр ялалт байгуулсан юм.

Гэхдээ дайн дөнгөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл цаана нь дахин 49 барааны тэмдэгт байгаа ба Трамп бүрэн эрхийн хугацаандаа бүгдэнтэй нь шүүхдэлцэж амжих эсэх нь эргэлзээтэй.

Зарим мэргэжилтнүүд Трампыг ерөнхийлөгчийн нэр сүрийг ашиглан хувийн бизнесээ өөд нь татаж байна хэмээн шүүмжлээд эхэлсэн байна. Хэдийгээр “Америк нэгдүгээрт” гэж уриалж байгаа ч Трамп болон түүний охин Иванка хоёул зөвхөн нэрээрээ олон тооны Хятад компаниудыг тэжээсээр байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post