Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын залуухан ерөнхий сайд Ангела Меркельтэй лааны гэрэлд "болзжээ"

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Германы канцлерь Ангела Меркель нар Берлин хотод Пүрэв гарагийн үдэш чухал оройн зоог барьсан юм. Тэдний лааны гэрэлд ярилцаж суугаа зураг интернэт ертөнцөд тарж, хүмүүсийн хошигнолын бай болж байна.

Баасан гарагт хоёр удирдагч Европын Парламентад худалдааны гэрээ байгуулах тухай санал оруулсан тул үүнийхээ талаар ярилцаж тохирсон бололтой.

Зарим сошиал хэрэглэгч тэдний зургийн дор “Ангела Меркель, Жастин Трюдо нар болзсонд баяртай байгаагаа” илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь “Жастины нөхөртэй эмэгтэйчүүдтэй уулздаг түүх үргэлжилж байна. Одоо бүр Меркельтэй шүү” гэж хошигножээ.

Ингэхдээ Жастины Британий гүнгийн авхай Кэйт, Дональд Трампын охин Иванка нартай хамт байгаа зургийг нь бас хавсаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Жастин Трюдо анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан. Тэр үеэр Трампын охин Иванкагийн Жастин руу ширтэж байгаа зураг мөн олны анхаарлын төвд орж байжээ.

Уг зургийн дор хүмүүс “Жастин Трюдо руу унагаж байгаа Иванкагийнх шиг харцаар өөрийгөө хэн нэгнээр ширтүүлмээр” байгаагаа илэрхийлцгээж байв.

Улс төрчдийн санамсаргүй буулгасан гэрэл зургийн агшныг хүмүүс янз бүрээр хошигнол болгож хувиргадаг ч залуухан ерөнхий сайд Жастин Трюдо ийм халдлагад хамгийн их өртдөг хүн юм.

 

Эх сурвалж: Time.Com