Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь МАН-ын бүлэг шуурхай хуралдаан зарлажээ

Б.Ану
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын намрын чуулган завсарлаж гишүүд эхнээсээ тойрогтоо ажиллаж эхлээд буй. Тэгвэл өнөөдөр 17:00 цагаас УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг шуурхай хуралд дууджээ. 

Эх сурвалжийн хэлж буйгаар МАН-ын бүлэг Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотойгоор ийнхүү шуурхай хуралдаан зарлажээ. 

Холбогдох албаны эх сурвалжууд өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн хөтөлбөрийн талаарх тодорхой мэдээллийг энэ долоо хоногт өгнө гэж байсан билээ.