Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эмиратчууд Ангарагт суурьших төлөвлөгөөгөө зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Ангараг гарагт түрүүлж суурьшихын төлөөх улс үндэстнүүдийн уралдаанд Арабын Нэгдсэн Эмират Улс нэгдлээ.

Өчигдөр Дубай хотын захирагч, АНЭУ-ын дэд ерөнхийлөгч Шэйх Мохаммед бин Рашид аль Мактоум “Mars 2117” төслийг зарласан байна. Өөрөөр хэлбэл Эмиратчууд 2117 онд Ангараг гараг дээр хүн амьдрах сууринг байгуулахаар болжээ.

Газрын тосны орлогоор баян чинээлэг амьдардаг энэ улс сансар судлалд ихээхэн хөрөнгө цутгахаар болж байгаа нь энэ юм.

АНЭУ-ын хувьд энэ нь цоо шинэ алхам биш. Тэд 2014 онд сансарын агентлаг байгуулж байгаагаа зарласан нь 2021 онд автомат жолоодлоготой хөлөг Ангарагт илгээх зорилготой байв.

Ангарагийг түрүүлж эзэмшихийн төлөөх өрсөлдөөнд АНУ тэргүүлж, араас нь Хятад, Энэтхэг, Европын зарим улсууд нэгдээд байгаа юм.

Шэйх Мохаммедын мэдэгдэлд “Хүмүүс өөр гараг дээр газардах нь хүн төрөлхтний хувьд урт хугацаанд мөрөөдөл байсаар ирсэн. Бидний зорилго бол олон улсын энэхүү хүчин чармайлтын тэргүүн эгнээнд байж, мөрөөдлийг бодитой болгох юм” гэжээ.

 

Эх сурвалж: Futurism