Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэнд: Уушгиа утаа болон тоосноос хамгаалах хялбар аргууд

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 15
Сурталчилгаа

Бидний бие физологид хамгийн хэрэгтэй зүйл юу вэ гэж асуувал хүн бүхэн амьсгалах эсвэл идэх, унтах гэж хариулах байх.

Харин миний бодлоор биднийг хором тутамд амьд байлгаж байгаа хамгийн чухал гайхамшигт зүйл бол хүчилтөрөгч. Бид хэдэн өдрөөр хоолгүй явж чадах боловч амьсгалахгүйгээр хэдхэн секунд ч тэсч чадахгүй. Бас амьсгалах агаар, хүчилтөрөгч нь хаа сайгүй байлаа ч түүгээр амьсгалж чадахгүй байвал мэдээж тоогүй. Хүчилтөрөгчгүй бол халуун цусыг маань эргэлдүүлэн амьдрал бүтээгч зүрх хүртэл “түлш”-гүй болж унтарна. Ингэхээр амьтай бүхний үргэлж эрхэмлэн дээдэлж явах учиртай хамгийн чухал эрхтэн нь уушги юм.

Гэтэл сүүлийн үед ханиад томуугийн өвчлөл ихсэхтэй зэрэгцээд уушгины элдэв өвчин, хавдар ч газар аваад байна. Өнөөдөр манайд уушгины хавдар элэг, ходоодны дараа гуравдугаарт орж байна. Яагаад гэдэг асуултын хариулт нь агаарын бохирдол, тамхидалт, орчны бохирдол, мэргэжлээс шалтгаалах өвчин гээд олон зүйл байдаг ч хувь хүний өөрөөс шалтгаалах зүйлс бас бий. Ядаж л уушгиа хайрладаггүй, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь авдаггүй, хувь хүний эрүүл дадал зуршил дутмаг зэрэгтэй холбоотой байж мэдэх юм.

Монгол Улсад оношлогдож байгаа уушгины хавдрыг үе шатаар нь авч үзвэл 70 хувь нь хожуу буюу III, IV үедээ ирдэг байна. Уушги гэлтгүй хорт хавдрыг явцаас нь хамаараад дөрвөн үе шат болгодог.

I, II үе харьцангуй гайгүй, хавдрын хэмжээ жижиг, тархаагүй, эмчлэх боломжтой. Харин III, IV үе бол хожуу шат. Эмчилгээний үр дүн муутай болсон гэж үздэг. Энэ хүмүүсийн ихэнх нь тухайн жилдээ нас бардаг. Тиймээс эрт үедээ оношлуулах хэрэгтэй гэдгийг Хавдар судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Уушгины хавдрын эрсдэлт бүлэгт тамхи татдаг, утаа, бохир агаарт амьдарч байгаа, тодорхой мэргэжлийн буюу тоосжилт ихтэй ноос ноолууран эдлэлийн үйлдвэр, уул уурхай, барилга, газар шорооны ажил хийдэг хүмүүс, уушгины архаг өвчтэй хүмүүс хамаардаг аж. Өөрөөр хэлбэл, өвөл, зунгүй уул уурхайд ажиллаж байгаа залуус, зам дээр өдөржин түмэн машины тоосонд хамар амаа хуурайштал шүгэл үлээж зогсдог цагдаа нар, замын ажил, хөдөө аж ахуй, газар шорооны ажил эрхэлдэг хүмүүс уушгиа эрүүл байлгахад онцгой анхаарах хэрэгтэй болж байна. 

Уушгины өвчлөл болон уушгины хавдар үүсгэдэг хэд хэдэн шалтгаан байдаг.

 

Хэзээд эрүүл амьдарч, эрүүл уушгиар амьсгалахын тулд бид юу хийж чадах вэ. Хэд хэдэн аргаар уушгиа хамгаалж болох юм. Тиймээс энэхүү нийтлэлд дараах сэдвүүдийг хөндлөө:

            - Уушги хамгаалах шим бодисууд ба түүний хэрэглээ

            - Ханиад томууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэргэжлийн эмчийн зөвлөгөө

Сүү, цагаан идээ, халуун бүлээн шингэн уух, цэвэр агаарт байнга гарах, даарч хөрөхгүй байх, дархлаагаа сайжруулах, жилдээ нэг удаа үзлэг оношлогоонд хамрагдах зэрэг олон аргаар бид эрүүл мэндээ хамгаалж чадна.

Тухайлбал, өдөрт нэг аяга халуун сүү заавал ууж байх, халуун бүлээн шингэнийг тогтмол уух зэрэг. Мөн уушги цэвэрлэх агууламжтай байгалийн гаралтай шим бодисууд ч чухал.

Жишээ нь, Уушгины цай байна. Монгол Улсын эмийн ууган үйлдвэр “Монос”-ын салбар компани “Монос хүнс”-ийн үйлдвэрлэж буй энэхүү цай нь уушги цэвэрлэх, хамгаалах, ханиалга дарахад чухал ач холбогдолтой. Ингэхдээ ганц удаа эсвэл долоо хоног уугаад л зогсоочих биш, байнга хэрэглэдэг байвал амьсгалын замын эрхтэн маань дандаа эрүүл байхад ихээхэн нөлөөтэй аж. 

Ер нь энэ цайг хаана ч ууж болно. Аяны тагтай аягандаа хийгээд өдөржин шимээд уусан ч таатай. Хүүхэд багачууддаа уухад нь илүү тааламжтай болгохын тулд зөгийн бал багахан хутгаад өгөхөд бүр ч гэмгүй.

Дээр өгүүлсэн аргууд, шим бодисуудаас гадна уушгиа хамгаалж, агаарын бохирдолт гэлтгүй хавар, зуны улиралд тоос, тоосонцор элбэг байдаг өнөө цагт ханиад томуунаас сэргийлэх талаар хувь хүний мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж юу байна вэ. Хувь хүн бүхэн эрүүл мэндээ хамгаалахад мөрдөх чухал арга, дадлуудын талаар БЗД-ийн 5-р хорооны “Хасагт-Эрдэнэ” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Туулаас авсан зөвлөгөөгөө уншигчидтайгаа хуваалцъя. 

 

Б.Туул: Бага насны хүүхдүүдийн ханиад хатгаа болж хүндрэх эрсдэл байсаар байна


- Өвлийн өвөлд л агаарын бохирдол их байна гэдэг. Ялангуяа энэ жил агаарын бохирдол бүр ихэсч, сургуулийн насны хүүхдүүдийн амралтыг хүртэл сунгалаа. Одоо хүүхдүүдийн ханиад томууны өвчлөл хэр байна вэ?

- Агаарын бохирдол, утаа их байгаа нь бага насны хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөлийг хүндрүүлэх  шалтгаан болж байна.

Мөн амьсгалын замын бусад өвчнөөр өвдөх, хүндрэх нэг нөхцөлийг бүрдүүлж байна.  Өнөөдөр бага насны хүүхдүүдийн олонх нь ханиад томуу хүрч, улмаар хатгаа болж хүндрэх эрсдэл байсаар байна.

Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдийнхээ дархлааг дэмжиж, дулаан хувцаслаж, хамгаалах маск зүүлгэж, амин дэмтэй хоол тэжээл хэрэглүүлэх нь чухал болоод байна.

- Бид нэгэнт л Улаанбаатарт их утаан дунд амьдарч байгаа болохоор өөрсдийгөө хамгаалж, өвчлөхгүйн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бол?

- Зөвхөн маск зүүгээд зогсохгүй дархлаагаа сайжруулах, аарц, чацаргана буцалгаж уух, долоо хоногтоо 2-3 удаа хотоос зайдуу гарч цэвэр агаар амьсгалах, ой модтой газарт очиж хүчилтөрөгчөө нөхөж авах, байнга халуун бүлээн шингэн зүйл сайн уух зэрэг нь эрүүл амьдрахад тусална.

Мөн чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-3 удаа хийж байх хэрэгтэй.

- Агаарын бохирдол ихэслээ, ханиад томуунд нөлөөлж байна гэдэг. Энэ нь бидний уушгийг өвчлүүлээд байна гэсэн үг үү. Гэхдээ яг яаж биднийг өвчлүүлээд байгаа вэ гэдгийг та дэлгэрэнгүй ярьж өгөөч.

- Амьсгалын замын өвчлөл нь олон янз гэхдээ ихэвчлэн ханиад, амьсгалын дээд замын өвчнөөр өвдөж байна. Хүний амьсгалсан агаар төвөнхийн хөндийд хоёр замаар нэвтрэн орно.

1. Амны хөндий, хөөмийгөөр дамжиж залгиурын хөндийд орно.

2. Хамрын нүх, хамрын хөндий, хуулзуураар дамжин залгиурын хөндийд орно.

Амны ба хамрын хөндийгөөр дамжсан агаар нь залгиурын хөндийд нийлж, цаашаагаа төвөнхийн хөндий, мөгөөрсөн хоолой, амьсгалын гуурс ба түүний салаануудаар дамжин уушгинд очно.

Уушги нь бидний амьсгалах гол эрхтэн төдийгүй гаднаас орж ирсэн бохир, хортой агаарын шүүж байдаг.  Амьсгалын замын өвчлөл хүндэрч хатгалгаа  болж байна. Хатгалгаа гэдэг маань уушгийг гэмтээдэг хүнд өвчлөлүүдийн нэг. Эмчилгээг нь бүрэн хийж эдгэх хугацаа нь 45 хоног. Өөрөөр хэлбэл, эдгэрэлт удаантай өвчин. Хатгалгаагаа эмчлүүлэхгүй яваад байвал уушги устах, хүндрэх олон эрсдэл бий. Мөн  сүрьеэ, уушгины идээт үрэвсэл, цусан хатгалгаа, харшлын гаралтай өвчнүүд гэх мэт амьсгалын замын өвчнүүд байдаг.  

Энэ өвчлөлүүдийн хүндрэл эдгэрэлд нөгөө л агаарын бохирдол нөлөөлөөд л байна.

- Тун удахгүй хаврын эхэн сар тохиож Цагаан сарын баяр болно. Хүйтний эрч сулраагүй байх учраас агаарын бохирдол ч хэвээрээ байх болов уу. Тиймээс баярын өдрүүдэд ханиад томуунаас сэргийлэхийн тулд, уушгиа хамгаалахын тулд бид юу хийх ёстой вэ?

- Цагаан сар бол монгол түмний маань уламжлалт сайхан баяр.

Залуус нь ахмадуудаа хүндэлж, айл хотлоороо сүү шиг цагаан сэтгэлтэй явж, арвин сайхныг билэгдэцгээдэг шүү дээ. Хэдийгээр баяр боловч нэгнийдээ олноороо цугларч, хүний бөөгнөрөл үүсдэг учраас ханиад томуунаас сэргийлж, зөв зохистой хооллож, дархлаагаа дэмжих нь чухал юм. 

Тухайлбал, хүн олноороо цугларч байгаа газарт өдөрт 3-4 удаа салхивчаа онгойлгож агаарын сэлгээ хийх, байнга чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Амьсгалах агаар багасаад, агаар хуурайшаад ирэхээр тэнд ханиад томууны вирус өвчлөл үүсгэх эрсдэл улам нэмэгддэг.

Гэтэл бид чинь Цагаан сараар маск зүүгээд хүнтэй золгохгүй нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс гэртээ байнга агаарын солилцоо хийж, чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар чийгшүүлэгч ашиглахыг хичээгээрэй.

- Тэгвэл энэ өдрүүдэд бид дархлаагаа дэмжихийн тулд яах ёстой юм бол?

- Халуун бүлээн шингэн зүйл, чацаргана, ямар нэг хольц, элсэн чихэргүй жимсний шүүсийг ууж хэвших, содтой эсвэл жамц давстай усаар амаа өдөрт 2-3 удаа зайлах зэргээр өөрийгөө хамгаалж хэвших хэрэгтэй гэлээ.

Эрүүл байхад бид зөвхөн гадаад орчин, нөхцөлийг харж суух биш өөрсдөөсөө чадах зүйлээ хийж сурцгаая. Амьдралын зөв дадал, хэвшлийг өөрийн болгож ирээдүйдээ амжилт, аз жаргалаар хөрөнгө оруулцгаая. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.