Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн тохирол "БОЛОВСРОЛ ТВ"-ээр явагдана

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 20 дахь удаагийн сугалааны тохирол өнөөдөр /2017.02.19/ явагдана.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.

ЖИЧ: Өмнөх сугалааны тохирлуудыг Үндэсний телевизээр шууд дамжуулдаг байсан бол энэ удаагийн тохирлыг Боловсрол ТВ шууд дамжуулах юм. Иймээс та өнөөдөр оройн 19:35 цагт Боловсрол ТВ дээр сувгаа тааруулаарай. Түүнчлэн сугалааны тохирлыг Ebarimt фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.

Төлбөрийн баримтаа цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 100,000,000 төгрөгийн шагналтай.