Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг Galaxy Note 8 гар утасны төслөө “Baikal” гэж нэрлэжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Самсунг Электроникс компанийн энэ онд зах зээлд гаргах Galaxy Note 8 ухаалаг гар утасны тухай янз бүрийн цуурхал, таамаглал тасрахгүй байгаа.

Тэгвэл саяхан Хятадын сошиал ертөнцөд Самсунг компани энэхүү шинэ гар утсыг бүтээх төслөө “Baikal” гэж нэрлэсэн байгаа тухай мэдээлэл тарсан байна. Өөрөөр хэлбэл компани дотроо харилцахдаа ийм нууц нэр ашиглаж байгаа гэсэн үг.

Энэ нь Galaxy Note 8 утас 4K дэлгэцтэй үйлдвэрлэгдэнэ гэсэн яриаг улам үнэмшилтэй болгож байна. Дэлгэцний ийм өндөр үзүүлэлтийг нь билэгдэн дэлхийн хамгийн гүн, хамгийн том цэнгэг устай нуурны нэрээр нэрлэсэн байж магадгүй юм.

Одоогоор Японы Sony компани анхны бөгөөд цорын ганц 4K дэлгэцтэй ухаалаг гар утас бүтээгээд байгаа нь Sony Xperia Z5 Premium болж байна. Ийм өндөр чанартай дэлгэц бүхий утас үйлдвэрлэхэд зай тэжээлийн их багтаамж шаардлагатай болдог тул ихэнх үйлдвэрлэгчид одоогоор энэ хувилбараас татгалзсаар байгаа юм.

 

Эх сурвалж: GSMarena