Нийслэлийн хэмжээнд хүүхдийн клиник сувилал ердөө 3 байдгаас нэг нь Сонгинохайрхан дүүрэгт бий. “Хүүхдийн клиник сувилал 41” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг уг байгууллага дүүргийн 32 хорооны Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдтэй хамтран архаг суурь өвчтэй хүүхдүүдийг сувилдгаараа бусад цэцэрлэг яслиудаас ялгаатай юм.
Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Хүүхдийн клиник сувилал 41”-ийн өргөтгөлийн байрны нээлтэд оролцлоо.
Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өргөтгөлийн ажил хийгдэхээс өмнө клиник сувилалд хүүхэд оруулах хүндрэлтэй байсан. Барилгын багтаамжаас болж үүсэх асуудал их байлаа. Харин одоо энэ асуудал цэгцэрч эерэгээр шийдэгдсэнд баяртай байна” гэлээ.
Эх сурвалж: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ