Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нидерланд улс эзгүйрсэн шоронгууддаа дүрвэгсдийг орогнуулж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 11
iKon.MN

Ойрх Дорнодын орнуудаас энх амгалан амьдралыг хайн Нидерландад ирсэн дүрвэгсэд боломжийн орчинд амьдарч байгаа аж.

Нидерланд улсад сүүлийн 10 жилд гэмт хэрэг огцом буурсан тул тус улсын 60 орчим шоронгийн 19 нь хаагдаад байгаа гэнэ. Хоосорсон шоронгууддаа тэд хөрш зэргэлдээ Бельги, Норвеги зэрэг улсуудын хоригдлуудыг байрлуулж байсан ба өөрөөр хэлбэл шорон түрээслүүлж байсан юм.

Тэгвэл Нидерландын засгийн газар эдгээрээс 12 шоронгийн байрыг дүрвэгсдэд зориулан ашиглаж эхэлжээ. Дүрвэгсэд тус улсаас орогнол хүсээд хариу хүлээх хугацаандаа энд амьдрах юм байна.

Шорон дотрох дүрвэгсдийн амьдралыг харуулсан гэрэл зургуудтай танилцана уу. Хоригдлуудаас ялгаатай нь тэд байрнаасаа чөлөөтэй орж, гарах эрхтэй.

Европ руу чиглэсэн дүрвэгсдийн урсгалын оргил үед буюу 2015 онд Нидерландад 60,000 дүрвэгч ирсэн юм байна.

Эх сурвалж: Business Insider