Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

2016 онд ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРҮҮД ямар хэмжээний цалин авсан бэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Мэдээллийн технологийн ажиллах хүч зуучилдаг Hired.com сайтынхан 2016 онд програм хангамжийн инженерүүд ямар хэмжээний цалин авсныг судалж гаргажээ.

Ингэхэд АНУ-ын мэргэжилтнүүдийн авдаг цалин дэлхийн бусад орнуудынхаас эрс ялгаатай байсан тул хамгийн ойр дөхөж байгаа орнуудыг жишээ болгон оруулсан байна.

Тухайлбал Сингапурын програм зохиогч нар жилийн $61,000 буюу сард $5,000 орчим цалин авдаг нь Ази, Номхон далайн бүсдээ дээгүүрт тооцогдож байгаа юм. Тэгвэл Европт Британий мэргэжилтнүүд жилийн $73,000 орчмыг авсан байна.

Мэдээж технологийн хөгжлийг тэргүүлж байгаа АНУ, тэр дотроо Цахиурын хөндий энэ тал дээр илүү байх нь ойлгомжтой.